Нийт өрхийн 44.9 хувь нь 1.1 саяаас дээш орлоготой

615

 

Нийт өрхийн 44.9 хувь нь 1.1 саяаас дээш орлоготой

 

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2020 оны нэгдүгээр сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг цахимаар танилцууллаа.  Тус хорооноос мэдээлснээр Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2   мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар өсчээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2019 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91 мянган төгрөгөөр буюу 8.8 хувиар өсссөн байна.

Өрхийн сарын дундаж нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд,  цалин хөлсний орлого 54.4, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 10.5, бусад орлого 9.5, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг  эзэлж байна. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2019 оны 4 дүгээр улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.4  мянган төгрөгөөр өсчээ. Үүнд цалин хөлсний орлого 86.8, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 26.6  мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн үзвэл, 2019 оны 4 дүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх улсын хэмжээнд нийт өрхийн 3.9, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 13, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 12.7 хувийг эзэлж байна. Харин 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 14, 900 мянгаас 1.1  сая төгрөгийн орлоготой өрх 11.5,  1.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 44.9 хувь байгаа аж.  Хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн нийт өрхийн 30.7 хувь нь 1.1 сая  төгрөгөөс дээш орлоготой байна.

Улсын хэмжээнд 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 19.2, тэтгэвэр, тэтгэмжийнх52.3, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийнх 16.7, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6, бусад орлого 8.2 хувийг эзэлж байна.  Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7,  бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>