“Баригдашгүй өшөө авагчид” киноны залуу баатрууд өнөөдөр ямаршуухан болж, хаана явна?

1058

“Баригдашгүй өшөө авагчид” киноны залуу баатрууд өнөөдөр ямаршуухан болж, хаана явна?

 

"Баригдашгүй өшөө авагчид” кино 1968 онд, өөрөөр хэлвэл 52 жилийн тэртээ хуучин Зөвлөлт Холбоот Улсад дэлгэцнээ гарсан билээ. Тэгэхэд энэ киног том, жижиггүй үзэж байсан бөгөөд өнөөдөр ч телевизээр хааяа гаргадаг юм.

Киноны гол баатар болох залуусын хувь тавилан хэрхэн эргэж, киног дэлгэцнээ гарснаас хойш хагас зуун жилийн дараа тэд ямаршуухан харагдаж байгаа бол.

 

Виктор Косых (Данька)

 

ВикторКосых кинонд тоглохдоо 18 настай байсан бөгөөд энэ кино амжилттай болсны дараа цаашид кинонд тоглосоор байжээ. Тэр бараг 60 кинонд тоглосон ч, олон үзэгчийн хувьд "Баригдашгүй өшөө авагчид”-ын Данькагийн дүрээр мөнхөрсөн юм.

ЗХУ-ыг тарж бутарсны дараа киноны урлаг хэрэг дээрээ бараг зогсонги байдалд орж, жүжигчинд хүнд хэцүү үе иржээ. Харин 2000 оноос хойш л кинонд тоглох боломж олдож, гэхдээ тэр нь гол биш дүрүүд байсан бөгөөд жүжигчин голдуу театрт тоглодог байжээ.

Виктор Косых 2011 онд өвчнөөр нас барсан байна.

 

Василий Васильев (цыганЯшка)


 

ВасилийВасильев жинхэнэ цыган үндэстэн бөгөөд тэр үед "Мосфильм” студид ажиллаж байсан хамаатныхаа ачаар киноны шалгаруулалтад оржээ.

Кинонд тэр маш олон үйлдлийг өөрөө бие даан хийж, цыганчуудын хүрээлэлд амьдарч байсан учир морь сайн унаж сурсан төдийгүй, маш уян налархай хөдөлгөөнтэй, хөгжмийн сонсгол сайтай байжээ.

Энэ кинонд амжилттай тоглосны дараа найруулагчдаас олон санал ирж байсан ч, кинонд тоглох нь Василийд уйтгартай, сонирхолгүй мэт санагдсан учир, тэдгээр саналаас татгалзсан байна. Удалгүй тэр цыганы "Ромэн” театрт ажиллаж, дараа нь тэндээсээ ч гарчээ.

Сүүлд нь хөгжмийн амьдралд шилжиж, бүтэн 20 жил ЗХУ-ын нутгаар аялаж, гитартай концерт тоглодог байсан байна.

Одоо тэр 70 настай.

Михаил Метелкин (Валерка)

 


Михаил Метелкин кинонд нэг их олон тоглоогүй юм. Бүх Холбоотын киноны урлагийн дээд сургуулийн эдийн засгийн факультетад элсэж, төгсөөд, дахиад найруулагчийн ангид орсон байна. Тийнхүү найруулагч болсноор баримтат кино, рекламын ролик хийх болжээ.

Зөвлөлт Холбоот Улсыг тарж бутарсны дараа тэр худалдаа эрхлэх болсон байна.

Одоо тэр 67 настай.

 

Валентина Курдюкова (Ксанка)

 

ВалентинаКурдюкова гадаад төрхөөрөө Виктор Косыхтай төстэй учир (тэд кинонд ах, дүү болж тоглодог) кинонд тоглох болжээ. Үүнээс гадна, тэр багаасаа спортоор хичээллэж байсан учир, киноны олон үйлдлийг өөрөө төвөггүй хийдэг байсан байна.

Валентина киноны бүх гурван ангид тоглож, үүгээр түүний жүжигчний ажил дууссан бөгөөд тэр цирктэй амьдралаа холбохоор шийдэж, улс орноор аялан тоглож, дараа нь нөхөрт гарч, хүүхэд төрүүлж, циркээ ч орхижээ.

ЗХУ- ыг тарж бутарсны дараа худалдааны байгууллага, янз бүрийн хэвлэлийн газарт ажиллаж, худалдагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Одоо тэр 68 настай, жирийн тэтгэврийн хүний амьдралаар амьдарч, нууцлагдуухан аж төрдөг байна.

 

Б.Атар

Bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>