|
Видео

Шинэ мэдээ

“Хавар” олон ангит киноны нээлт боллоо

 
 “Хавар” олон ангит киноны нээлт боллоо

МҮОНРТ Юнител групп хамтран "Хавар” хэмээх 19 ангит киног бүтээжээ. Тус киноны нээлт өнгөрсөн баасан гарагт Корпорайт зочид буудалд боллоо. Киноны нээлтэд МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл, киноны зохиолч, найруулагч, кинонд тоглосон гол болон туслах дүрийн жүжигчид оролцсон байна. МҮОНТ –ийн бүтээл "Хавар” олон ангит кинонд залуусын хайр сэтгэл, амьдралын мөн чанар, зорилго тэмүүллийн тухай өгүүлдэг юм байна.

Анхны 4К технологиор бүтээсэн уг киноны зохиолыг эдийн засагч П.Хашчулуун бичсэн бөгөөд тус кинонд найман дуу шинээр бүтээжээ. "Хавар” олон ангит киноны эхний хоёр анги нь шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд МҮОНТ-ээр гарах аж. Дараагийн ангиуд нь ирэх оны нэгдүгээр сараас долоо хоногийн ажлын таван өдөрт цацагдаж олны хүртээл болох аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.