Victoria's Secret компанийн 55 хувийг зарна
НЬЮ-ЙОРК./TASS/.Америкийн "L Brands” компани эмэгтэйчүүдийн дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл гаргадагVictoria's Secretкомпанийн 55 хувийг "SycamoreBrands” компанид 525 сая ам.доллароор зарахаа мэдэгджээ.
Баримт бичигт дурдсанаар, гэрээний нийт үнэ 1.1 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд "L Brands” компанийн 45 хувийг хэвээр хадгалан авч үлдэж байгаа аж.
"Victoria's Secret”-н загвар өмсөгчдөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийг "L Brands” компанийн удирдлага олон жилийн хугацаанд нуун дарагдуулахыг оролдсон тухай "The New York Times” сонин 2 дугаар мэдээлж байжээ. Тус компанийн даргаВекснерэнэ талаар мэдэж байсан хэдий ч онцгой анхаарал хандуулаагүй болохыг тус сонин цохон тэмдэглэжээ.