Монголын хөгжилд хэрэгтэй хүмүүс
Монголд бараг сар гүрийгээд авдаг цалингаа 7 хоног ажиллаад авахдаа ѳѳртѳѳ урамшин, итгэж эхэлнэ. Бага багаар амьдрал ахуйдаа дасч нѳхцѳл байдлаа ойлгон мэдэрч, аажим аажимдаа боломжуудыг ахиулж амжилтад хүрч байгаа нь, монгол хүний алив зүйлд хурдан дасан зохицох чадварын илрэл мѳн. Эрсдэлээс айлгүй шийдвэр гаргадаг чанар нь амжилтад хүрэхэд хѳтѳлдѳг аж. Тэднийг амжилтад хүрэхэд 2 чанар нѳлѳѳлжээ.
-Амжилттай яваа зарим монголчууд Монгол эх орондоо ѳѳрийн бизнесийн салбраа нээн ажиллуулах, бусдад тус дэм болох, зарим бүтээн байгуулалтуудыг үүсгэх хүсэл байвч Монголын Тѳрийн арчаагүй байдал, эрх мэдэлтнүүдийн шунал, авилгын заваан сүлжээ, мѳнгѳ ѳнгѳнд шунасан хүмүүсийн хандлага саад болж урмыг нь хугалж байна.