ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа
Энд тусгагдсан саналууд нь Үндсэн хуулийн тогтолцоо болон хүний ба иргэний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхэд чиглэгдсэн байна. Мөн уг хуулийн төсөлд шинэ журам буюу Бүх Оросын санал өгөх журмыг нэвтрүүлжээ. Түүнчлэн дээд албан тушаалтнуудын эрх үүрэгт хязгаарлалт тогтоох, парламентын эрх мэдлийг өргөжүүлэх, мөн олон улсын гэрээ хэлэлцэл хийхдээ үндэсний эрх ашгийг тэргүүлэх чиглэл болгох талаар тусгажээ. Мөн Бурханы талаарх болон орос хэлийг төрийг бий болгож буй ард түмний хэл болгох тухай заалт нэмж оруулсан байна. Уг баримт бичгийг одоо парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөл батлах ёстой юм.
Д.Жаргал