Ургамлын үрийг хууль бусаар бэлтгэн БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байсныг илрүүлжээ

465

Ховор ургамлын жагсаалтанд орсон ургамлын үрийг хууль бусаар бэлтгэн БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байсныг илрүүлж таслан зогсоожээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Цагаан хустайн 2 орчимд иргэн Г-ийн хашаан дотор 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үр 1 тонныг хадгалж байсныг илрүүллээ. Уг хэргийг Монгол улсын иргэн Э үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон.

Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн түүж бэлтгэсэн ургамлын үрийг 2019 оны 04-08 дугаар сарын хооронд худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг тогтоож таслан зогсоолоо. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ургамлыг хадгалж байсан чингэлэгт хэргийн газрын үзлэг хийж, 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч үрийг эд мөрийн баримтаар хураан "Дэрэвгэр жиргэрүү" ургамлын үрийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлээд байна.

Arslan.mn

Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk)
Энэ ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар эмзүйч, ургамал судлаачид “Дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн олон улсын эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашиглаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар 1 килограмм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “..ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Иймд иргэн Б нь хууль бус үйл ажиллагааныхаа улмаас байгаль экологид учирсан 250.000.000 төгрөгийн хохирол учруулсан тухай урьдчилсан дүгнэлт гарлаа.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>