У.Хүрэлсүх: Өвдсөн, зовсон хүмүүсээ Монголдоо авчирсан нь зөв
Монгол Улсын Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
Монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байгаа.Мөн авчирсан хүмүүсээ хорио цээрийн дэглэмд шаардлагатай хугацаанд нь байлгах ёстой. Тусгай чиг үүргийн онгоц нисгэж, ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолж чадсан учраас янз бүрийн халдвар гадагш нь алдахгүй бид барьж чадлаа.