Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
Шүлхий өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Өгийнуур, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Одоогоор Өвөрхангай аймгийн гурван сум, Архангай аймгийн гурван сум нийт хоёр аймгийн зургаан суманд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.