Италид пүрэв гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 627-гоор нэмэгдэж, 4032 болсон гэж тус улсын Онцгой байдлын комиссар Анжело Боррелли баасан гаргийн орой мэдээлжээ. Уг халдварын улмаас нэг өдөрт аль ч улс оронд ийм олон хүн нас бараагүй юм. А.Борреллигийн мэдээлснээр, Италид халдвар авсан хүний тоо 37860-д хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 4670-аар өссөн бөгөөд эдгэрсэн, нас барсан хүмүүсийг оролцуулбал нийт 47021 хүн халдвар авчээ. Тус улсад нийт 5129 хүн эдгэрсэн байна.
“Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол болон нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь Засгийн газрын хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхгүй байна гэсэн үг биш. Одоогоор гарсан үр дүнг харгалзан цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэхийг шийднэ” гэж Онцгой байдлын комиссар мэдэгджээ.
Халдварын тархалт нэмэгдэхэд хөл хорио тогтоохоос өмнө халдвар авсан олон хүн нөлөөлсөн бөгөөд одоо хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд цар тахлыг хязгаарлана гэдэгт бид итгэж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Э.Хулан