Гуравдугаар сарын 3: Коронавирусын халдвар 76 оронд бүртгэгдээд байна

1123

 

Гуравдугаар сарын 3: Коронавирусын халдвар 76 оронд бүртгэгдээд байна

 

Т.САЙХАН

Коронавирусын халдвар Тунис, Нигери, Сенегал зэрэг Африкийн орнуудад анхны тохиолдол бүртгэдсэнээр нийт 76 улс оронд халдвар тархаад байна. Нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн /03.03/байдлаар 90925 болсон бол эдгэсэн хүний тоо 48137 байна. Харин уг халдварын улмаас 3125 хүн нас баржээ. Хятад улсад 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас баржээ.

Хятадаас ы халдварын голомт болоод буй Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 4812 байгаа бол нас барсан хүний тоо 34 болж нэмэгджээ. Сүүлийн өдрүүдэд коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа Итали улсад 2036 хүн халдвар авч, 52 хүн нас барсан байна.

АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусын халдвар авсан дөрвөн хүн нас барснаар тус улсад уг халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 102-т хүрсэн байна. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлж авчирсан иргэд бол үлдсэн 54 нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Харин Япон улсад 274 хүн халдвар авч, зургаан хүн нас барсан гэж албан мэдээнд дурджээ.

Халдварын тоогоор эдгээр улсуудын араас Франц, Герман, Сингапур, АНУ зэрэг улсууд жагсч байна

Эх сурвалж:www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>