Н.Батсүмбэрэл: Би хэн нэгний захиалга, зараалаар томилогдоогүй

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАВЬСАН-
ГАЗРЫГ ЗАРАХ ГЭЖ БАЙГААД ХУУЛЬ ХҮЧНИЙХЭНД БАРИГДСАН-
Уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бид ч мөн газрын алба дээрээ шалгаж байна. Ялалтын талбайн ойр, орчмын газрыг төмрөөр хашаалснаас хойш маш олон жил өнгөрсөн. Намайг 2010 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох үед дээрх газар сул байсан. Энэ газрыг хэн, ямар шалтгаанаар авсан, одоо хэн эзэмшиж байгаа. Хэн нь хэн рүү гээ шилжүүлсэн гэх мэт асуудлыг бид судалж байна. Болохгүй бол хурааж аваад нийтийн эзэмшлийн талбай болгомоор байна шүү дээ.
ТЭГНЭ ГЭЖ ХАЯГЛАХ НЬ УТГАГҮЙ-
Байшин барихаас нь өмнө шийдэхгүй бол хэцүү асуудал. Хотын дарга шийдвэр гаргаж хуримын ордны хажууд баригдсан хоёр давхар хаусыг нурааж байсан. Үүн шиг газруудаа авах л ёстой. Блю Моны урд талын зогсоолын газрыг авчихсан байшин барих гэж байсан. Мөн Драмын театрын урд талд байрлах Ю.Цэдэнбалын хөшөөний хажуугийн газарт байшин барих гэж л байсан. Энэ бүхнийг цуцалсан Хотын даргын шийдвэрийг зөв гэж үзэж байна. Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүмүүс салхилаад амраад явах нь гоё биз дээ. Тиймээс миний авч хэрэгжүүлж буй бодлого ч үүнтэй нийцэж байгаа юм. Ийм л байр, суурьтай байна.
Хороодын дарга нарын тэн хагас нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Тэд ажиллаж л байна. Тэр дундаас намайг дэмждэггүй, хуралдаа ирдэггүй хүмүүс мэр, сэр гарсан. Шалтгааныг нь би сайн мэдэхгүй. Гэхдээ төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. Дарга нар маань надаас үүрэг даалгавраа аваад ажиллаж байна. Би ч мөн өөрөө хороод дээрээ очоод ажилласан. Асуудалгүй ээ.
Би Засаг даргаар ажиллах хугацаандаа хариуцлагатай байж бүтээн байгуулалтын ажлыг хурдан шуурхай хийхийг, төрийн албыг цэгц шударга ажиллуулахыг л зорьж байна.
Яагаад гэр хороололд Кембриджийн стандарттай сургууль байж болохгүй гэж. Заавал Зайсангийн аманд олон улсын стандарттай сургууль байх ёстой гэсэн ойлголттой байж болохгүй. Боловсрол хүртээмжтэй байж нийгэм тэгш, дундаж давхарга нэмэгдэнэ. Тэгж байж нийгмийн байдал илүү сайжирна.