2016 оны сонгуулиар “Ард тvмэн минь та нарт юу хэрэгтэй байна” гэж битгий л хошгируулаарай

1193
2016 оны сонгуулиар “Ард тvмэн минь та нарт юу хэрэгтэй байна” гэж битгий л хошгируулаарайЭдийн засгийн хvндрэлийг даван туулахын тулд зарим халамжийн чанартай бодлогуудаа эргэн харж, ялгавартай хандахаас аргагvй болж байгаагаа Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д мэдэгдсэн юм. Тухайлбал, 0-18 хvртэл насны хvvхдэд сар тутам олгодог 20 мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасахаа мэдэгдсэн. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хvvхдэд нь 20 мянган төгрөг олгохгvй байхаар хуульд өөрчлөлт оруулна гэж буй. Vvнийг нь УИХ дахь эмэгтэй гишvvд эсэргvvцэж, хvvхдэд ялгавартай хандаж болохгvй гэсэн байр суурийг илэрхийлэх болсон.

Тvvнчлэн одонтой ээжvvдэд олгодог мөнгөн тэтгэлгийг ялгавартай өгөхийг ч эсэргvvцэж буйгаа мэдэгдээд байгаа. Яг vнэндээ олон хvvхэдтэй эцэг эхчvvд ажилгvйдлийн улмаас хvvхдийн мөнгө олон одонгийнхоо мөнгөөр амь зуудаг нь бодит vнэн. Тиймээс алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгийн мөнгө болон хvvхдийн мөнгөөр голоо зогоодог олон хvмvvсийн амьдрал сvйрэх дээрээ тулж удахгvй гудамжны гэх тодотголтой маш олон хvv бий болох аюул нvvрлээд байна. Уг нь одонгийн мөнгө, хvvхдийн мөнгийг мөнгөн урамшуулал олгох хууль хэрэгжээд гурван жил гаруйн хугацааг vдээд байгаа. Гэтэл эдийн засгийн энэ хvнд цаг vед амьдралынх боломж болон ахуй амуй амьдралыг нь судалж байгаад яагаад энэхvv тэтгэмжvvдийг ялгавартайгаар олгож болохгvй гэж хэлэх хvн олон байна.

Өөрөөр хэлбэл, манай улсад боломжийн амьдарч байгаа маш олон хvн дээрх мөнгөн тэтгэмжvvдийг авдаг. Тиймээс л хороо, хориноос нь судалгаа авч байж энэ ажлыг хэрэгжvvлэх хэрэгтэй гэж олон нийт хvсч буй юм. Vvнийг төр Засгийн зvгээс бодох л ёстой зvйлийн нэг бололтой. Учир нь Засгийн газраас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголоо боловсруулахдаа төсвийн алдагдлаа багасгаж, халамжийн зарим бодлогоо цэгцлэх, татварын оновчтой бодлого хэрэгжvvлэхийг зорьсон гэж танилцуулга хийсэн.Vvний хvрээнд дээрх асуудлууд багтаад буйд олон мянган эхчvvдийн сэтгэлийг гонсойлгож байна.

Бид энэ талаар зарим нэг хороодоор явж хvvхдийн мөнгө болон одонгийн мөнгөөр хэр их хvн амьдралаа авч явдагийг асуусан юм. Гэтэл ихэнх хорооны Засаг дарга нар " 2015 оны төсвийн тодотгол хийхдээ төсвийн алдагдлаа багасгах нэрийдлээр халамжийн мөнгөнvvдийг танаж байна. Уг нь тухайн дvvргээс сонгогдсон УИХ-ын гишvvд ямар, ямар хvмvvс тэтгэмжийн мөнгөөр амьдардаг вэ гэдгийг мэдэж байгаа. Гэтэл энэ асуудлаар зөвхөн эмэгтэй гишvvд дуугарч байгаа нь vнэхээр харамсалтай байна. Хэрвээ хасах дээрээ тулвал УИХ-ын эрэгтэй гишvvдийг айл өрх бvрийн гэрээр орж ахуй амьдралтай нь танилцаж өдөртөө ямаршуухан хоолоор голоо зогоож байна вэ гэдгийг vзэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Аль эсвэл амжиргааных нь тvвшинг харж байгаад энэхvv тэтгэмжийг багасагах хэрэгтэй.

Манай хорооны хувьд vнэндээ ажил хийдэг хvн цөөхөн. Ихэнх нь л халамж, тэтгэмжийн мөнгөөр амьдарч байна. Бид эднийг ажилтай орлоготой болгое гэж зорьсон ч ажилд авах газар олдохгvй байна. Заримдаа хорооныхоо иргэдийг хараад сэтгэл өвдөх vе ч байдаг. Тиймээс халамж болон одонгийн мөнгөний асуудлыг тодорхой vе шаттайгаар хийвэл дээр гэж бодож байна. Хэрэв тэгэхгvй бол олон айлын амьдрал сvйрэх болно. Эргээд дараа жилийн сонгуулиар иргэдийнхээ итгэлийг авах нь юу л бол доо” гэж хэлж байсан юм. Одонгийн мөнгөөр жишээ авая л даа. Энэхvv мөнгө жилдээ ганц удаа олгодог 100,200 мянган төгрөг байдаг. Зарим нэг тансаг амьдралтай хvмvvст бол энэ мөнгө юу ч биш. Тиймээс л халамж, тэтгэмжийн мөнгийг өгөх ёстой хvмvvст өгье гэдэг санааг хорооны Засаг дарга нар санал болгон хэлж байсан. Уг нь алдарт эхийн одонгийн мөнгийг олгож эхэлсэн цагаас хойш монголын төр эхчvvдээ дэмжсэн, хvн амаа өсгөх бодлогод анхаарч эхэллээ хэмээн олон хvн баярлаж байсан цаг саяхан. Тиймээс л олон мянган ээжvvд Шийдлийн Засгийн газрыг хvvхэд эмэгтэйчvvд рvv дайрсан ажлыг хамгийн тvрvvнд эхэлж хийлээ хэмээн дургуйцлээ илэрхийлж эхлээд байгаа юм. Уг нь хvvхдийн мөнгө, одонтой эхчvvдийн мөнгийг хасна гэж ярихын оронд УИХ, Засгийн газрын гишvvдийн цалин хангамжийг бууруулж бvсээ чангалах ёстой гэдгийг зарим нэг эдийн засагчид ч хэлж байсан.

Тvvнээс эдийн засгийн хямралаа давах гэж байна гээд хvvхдийн мөнгө, одонтой эхчvvдийн мөнгө рvv улайм цайм дайрах нь арай л боломгvй мэт санагдах юм. Vvнийг ч хамгийн ядмаг арга гэж бие даагч гишvvд ч хэлж байсан. Хатуухан хэлэхэд vнэхээр л хямралаа давах арга зам хайж байгаа юм бол дэд сайд, яамдынхаа тоог ахиулах хэрэг байна уу гэж олон нийт асууж байсан.

Эцэст нь хэлэхэд ирэх жил болох УИХ-ын сонгуулиар "Ард тvмэн минь та нарт юу хэрэгтэй байна” гэж битгий л царай алдаасай билээ гэж хэлэх байна.
 
Өглөөний сонин
Р.Төгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>