Гуравдугаар сард 93 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ

505

Гаалийн байгууллага 2020 оны  гуравдугаар сард   нийт 77  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 76  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн нэг байна.  Дээрх зөрчлүүдэд нийт 63.07  сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 3.7 сая төгрөг, харин эрүүгийн шинжтэй хэргийн улмаас түр хураасан алт  металл нь  37.8 сая   төгрөг болсон  байна.    

10.jpg10.jpg

Буянт-Ухаа дахь Гаалийн газарт  2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр гарах чиглэлд зорчиж байсан Канад улсын иргэн  "Алт" байж болзошгүй 31.3гр шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Тээврийн прокурорын газрын тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Гаалийн байгууллага  2020 оны  эхний 3 сард  нийт 217  зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 194  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт  17 удаа / үүнээс харьяалалын дагуу шилжүүлсэн  зөрчил 10/, эрүүгийн шинжтэй хэрэг 6 удаа илрүүлсэн байна.   Дээрх зөрчлүүдэд 271.6  сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая  төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 23.72  сая төгрөг /үүнээс үнийн дүнг гаргуулсан 14.9 сая төг/, харин зөрчлийн улмаас түр хураасан бараа, эд зүйлийн үнэ  39.65 сая   төгрөг, хярьяалалын дагуу шилжүүлсэн барааны үнийн дүн 709 000 төгрөг болсон  байна.   

БООМТ

Шивээхүрэн дэх гаалийн газар : 2020.03.28-наас эхэлж, 134 тээврийн хэрэгслээр 12921.4 тонн нүүрс экспортолсон.

Замын-Үүд дэх гаалийн газар: 2020.03.03-наас эхэлж, 574 тээврийн хэрэгслээр 42900.7 тн нүүрс, 9928.6 тн төмрийн хүдэр экспортолсон.

Гашуунсухайт дахь гаалийн газар: 2020.03.21-нээс эхэлж, 274 тээврийн хэрэгслээр 31874.9 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12640.6 тн зэсийн баяжмал экспортолсон.

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар: 2020.03.18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр /үүнээс ТИРтэй 67, ТИРгүй 144 тээврийн хэрэгсэл/ 12.221 сая тн ачааг илгээсэн.

Сайншанд дахь гаалийн газар: Ханги дахь боомтоор 2020.03.26-наас эхэлж, 28 тээврийн хэрэгслээр 2284.4 тн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тн төмрийн хүдэр экспортолсон.

ГЕГ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>