Д.Нямүү: Тусгаарлагдсан 26 хүний хариу "сөрөг" гарлаа

570

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрээр,  "Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол нэмж илрээгүй. 04.21-нд батлагдсан тохиолдол болох олон улсын тээврийн жолоочийн ойрын хавьтал болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарлаа. ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьцонд халдвар илрээгүй.
Дархан-Уул аймагт зохион байгуулсан ХӨСҮТ-ийн салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэн, нарийн мэргэжлийн лабораторийн ажилтнууд томилолтоор ажиллаж буй бөгөөд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор ирж буй тээврийн жолооч нарт хяналт тавьж байна.
Мөн Ховд, Дорнод аймагт салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон тул хилийн хойд хязгаарыг хяналтандаа авахаар бэлтгэж байна. Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1249 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр есөн хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтад шилжсэн" гэж хэллээ.

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>