ЭМЯ: Тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

136

Дөнгөж сая Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ. 

-Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 15 боллоо. Улмаар ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк улсын иргэний шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 13 нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй ба Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэний шинжилгээнийн хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар, нийт 248 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 184 иргэнд шинжилгээ хийхээр бэлтгэж байгааг мөн дуулгалаа.
Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2075 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж, биеийн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн байгаа гэж ЭМЯ-аас мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.

Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн" гэлээ.


У.Мандах, FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.