Сүргийн дархлаа ядуу улсад зохимжтой арга

548
 
 

Сүргийн дархлаа ядуу улсад зохимжтой арга

 

  • Хүн ам нь залуу улс оронд халдвараар нас барагсдын тоо Европын улсуудынхаас бага байх болно
  • "Яваандаа бүх улс Энэтхэгийн загварыг дагаж таарна. Дагахгүй л бол ирэх оны зургадугаар сар гэхэд ч хөл хорьж, болиод л явж байх биз” хэмээн CD­-DEP­-ийн захирал, Принстоны их сургуулийн судлаач Раманан Лаксминараян анхааруулав

Их Британид хэрэгжүүлээгүй, эндэгсдийн тоо ихсэх эрсдэл бүхий маргаантай арга буюу сүргийн дархлааг Энэтхэг зэрэг залуу хүн амтай, ядуу улсуудад тохирсон коронавирусийн эсрэг стратеги хэмээн сурталчилж эхэллээ. Халдвар тусах замаар хүн амын ихэнх нь коронавирусийн эсэргүүцэлтэй болдог сүргийн дархлаа нь өвчний тархалтыг хязгаарлахаар хөл хорьдог аргаас илүү аж. Эдийн засаг, хүн хүчний хохирлоор бага хэмээн дэмжигчид олширсоор буй экспертүүдийн групп үзэж байна. "Урт удаан хөл хориог давж дийлэх улс байхгүй. Бүр Энэт­хэг шиг улс тэсэхгүй” хэмээн тус улсын нэр хүндтэй эпидемиологич (тахал судлаач) Жаяап­ракаш Мулийл тайлбарлав. "Настангуудад халдаачихгүйгээр сүргийн дархлаа үүсгэх тодорхой хязгаар байж болох юм. Сүргийн дархлаа ихэссээр халдвар тархах нь зогсох тэр цагт настангууд ч аюулгүй болно” хэмээн тэрбээр хэлэв. Эмнэлэг улсад хэвтэх, амь насаа алдах эрсдэл багатай залуу хүн амын эзлэх хувь хэмжээ их Энэтхэгт ийм стратеги амжилт олох магадлалтай гэсэн байр суурийг Принстоны их сургуулийн судлаачдын баг, Өвчний динамик, эдийн засаг, бодлогын төв (CD­-DEP-Center for Disease Dynamics, Economics and Policy) баримталж байна. Нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах бодлоготой дэмжигчдийг нэгтгэдэг дээрх төв нь Шинэ Дели, Вашингтонд төвтэй. Ирэх долоон сарын турш вирусийн халдварыг хяналттай байдлаар зөнд нь орхивол 11 дүгээр сар гэхэд улс орны хүн амын 60 хувьд дархлаа тогтож, улмаар өвчин зогсоно хэмээн экспертүүд үзэж байна. Итали зэрэг Европын улсуудтай харьцуулахад Энэтхэгийн хүн амын 93.5 хувь нь 65­-аас доош насны залуу хүмүүс учраас эндэгдлийн хэмжээ хязгаартай байна хэмээсэн ч багцаа тоо дурдсангүй. Энэтхэгийн олон хот, суурин хүн амын асар их нягтралтай тул зай барих арга хэрэгжүүлэх боломжгүй, халдвар илрүүлэх сорилын бүрдэл хомс, хөл хорионы улмаас хүмүүсийн амьдрал хэцүүдэх эрсдэл өндөр учраас өөр аргаар ажиллах нь зөв байж болзошгүй. Уг стратегиар ажиллахын тулд өдгөө тавдугаар сарын 3 хүртэл сунгачихаад байгаа Энэтхэгийн хөл хориог цуцалж, 60­-аас доош насны хүмүүсийг хэвийн амьдралд нь эргүүлж, бусдаас зай барих арга хэмжээг дэмжин, маск зүүх шаардлага тавьж, олноороо цугларахыг хориглох ёстой хэмээн Принстоны их сургуулийн эрдэмтэд, CDDEP баг үзэж байна. Харин 60-­аас дээш насны хүмүүсийг сүргийн дархлаа тогтох хүртэл хөл хорионд үлдээж, халдвар тусах, өвдөх үед нь сорил тест, эмчилгээг бэлэн байлгах юм. Ийн экспертүүд сүргийн дархлаа тогтоох аргыг муу сонголтууд дотроос хамгийн боломжийн нь хэмээн үзэж байна. "Яваандаа бүх улс Энэтхэгийн загварыг дагаж таарна. Дагахгүй л бол ирэх оны зургадугаар сар гэхэд ч хөл хорьж, болиод л явж байх биз” хэмээн CD­-DEP­-ийн захирал, Принстоны их сургуулийн судлаач Раманан Лаксминараян анхааруулав. 

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>