Эмийн сангийн эрхлэгч иргэдийн бүртгэлийг ашиглан, даатгалын сангаас мөнгө завшжээ

673

 

Эмийн сангийн эрхлэгч иргэдийн бүртгэлийг ашиглан, даатгалын сангаас мөнгө завшжээ

 

Засгийн газрын олон нийттэй харилцах "11 11 төв” болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 утсанд даатгуулагчдаас ирүүлсэн санал, гомдлын дагуу өрхийн эрүүл мэндийн хэд хэдэн төв, эмийн санд албаныхан гэнэтийн шалгалт хийжээ.

Тухайлбал, ЭМДЕГ-аас Баянзүрх дүүргийн "Сувилахуй”, Сонгинохайрханы "Ээлтэй” өрхийн эмнэлэг, "Монгол эм импекс” компанийн "Фарм маркет-5”, "Энто-1” эмийн сангуудыг шалгахад эрүүл мэндийн даатгалын цахим системд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийг ажлаас халсан, чөлөөлсөн, өөрчилсөн шийдвэрээ мэдэгдээгүй.

Түүнчлэн эмчийн жор бичих эрхийг хаагаагүйгээс нэвтрэх эрхийг бусдад задруулсан зөрчил илрүүлсэн байна. Мөн "Фарм маркет-5”, "Энто-1” эмийн сангийн эрхлэгч нар иргэдийн бүртгэлийг ашиглан, даатгалын сангаас мөнгө завшсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад дүрэм, жумыг зөрчсөн байна.

Тиймээс дээрх хоёр өрхийн эмнэлгийн эмч нарын цахим жор бичих эрхийг хааж, "Фарм маркет-5”, "Энто-1” эмийн сангийн даатгалын гэрээг цуцалжээ.

ӨНӨӨДӨР сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>