Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэхэмжилнэ

700

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэхэмжилнэ

 

Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараахь шийдвэрийг гаргалаа. Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.

 

                                                            ЭМДЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>