Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ

559

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Н.Ган-Од буюу Ганбууш нэр дэвшиж байна. Тэрээр өнөөдөр /2020.06.02/ нэр дэвших мандатаа авлаа. Н.Ган-Од нь УИХ-д ёс зүйтэй, гэр бүлээ тогтвор суурьшилтай авч явдаг хүн сонгогдох ёстой. Төр ариун байх ёстой гэдэг үүднээс нэр дэвшиж, МАН-ын нэр дэвшиж буй П.Анужинг амлаж авч байгаагаа дуулгав. Тэрээр энэ тухайгаа "Улс төрд ёс зүйтэй, гэр бүлээ тогтвор суурьшилтай авч явдаг хүн сонгогдох ёстой. Би олон жил үр хүүхэд, гэр бүлтэй болохын төлөө явж ирлээ. Гэтэл зарим хүмүүс хэд хэдэн гэр бүлийг салгаж, нийлүүлээд явж байна. Тийм хүмүүс төрд тэнцэх үү, үгүй юу гэдгийг би гайхаж байна. Тиймээс би Сонгинохайрхан дүүргийг сонгосон. Улстөрчид бие биеэ амлаж авч байна. Би яагаад тэднээс дутах ёстой гэж. Би П.Анужинг амлаж авч байна. Бид хоёр адилхан мандатаа авсан нэр дэвшигчид, Монгол Улсын иргэд. Гэхдээ төр ариун байх ёстой. Бид хоёрын дунд янз бүрийн асуудал байхгүй" гэв.    

А.Анир

Эх сурвалж: News.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>