Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэсээр байна

782

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг санаатайгаар сүйтгэх явдал удаа дараа гарсаар байна. Тухайлбал 29-р тойрогт бие даан нэр дэвшигч Ж. Эрхэмбаатар, 26-р тойрогт бие даан нэр дэвшигч С. Мөнхчулуун, 26-р тойрогт бие даан нэр дэвшигч М. Нарантуяа, 26-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч С. Эрдэнэ зэрэг хүмүүсийн сурталчилгааны самбарыг цоолж, уржээ. 
Албан ёсны хууль дүрмээрээ бол сонгуулийн сурталчилгааны самбарыг ийнхүү санаатай болон санамсаргүйгээр урж сүйтгэсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг ч ийм явдал огтхон ч тасрахгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 77.15-т "Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устгах, бохирдуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн энэ хуулийн 77.15-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. 
Ж.Бат
Эх сурвалж: scandal.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>