Дональд Трамп 2020 оны сонгуульд ялагдвал “өөр ажил хийнэ” гэлээ
Баасан гарагт Fox News сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд ялагдвал яах тухайгаа анх удаа ярьжээ. “Хэрвээ би ялагдвал мэдээж өөр ямар нэг ажил хийнэ” гэж Трамп мэдэгдсэн байна. Өмнөх өдөр нь түүнтэй ирэх сонгуульд өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден түүнийг ялагдвал Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж, цэргүүдээр албадан гаргуулах хэрэг гарч магадгүй гэж ярьж байсан юм. Сонгуулийн хугацаа ойртох тусам Трамп, Байден нарын бие биеийн эсрэг хийх дайралтууд нэмэгдэж байгаа. Одоогоор олон судалгаа, санал асуулгын үр дүн Байдены талд байгаа юм.
Коронавирусийн цар тахлын улмаас АНУ-ын ихэнх мужууд санал хураалтыг шуудангаар авах арга хэрэглэж магадгүй байна. Дональд Трамп үүнийг сонгуулийн үр дүнг будилаантуулах эрсдэлтэй гэж эсэгүүцэж байгаа юм. Үүнээс гадна шуудангаар санал авахад сонгогчийн бүртгэлийг давхар баталгаажуулах, саналын хуудас тоолох зэрэгт илүү их цаг хугацаа орно. Тиймээс 2020 оны сонгууль нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна. Трамп 2016 оны сонгуулийн сүүлчийн мэтгэлцээнд орохдоо өрсөлдөгч Хиллари Клинтон ялбал үр дүнг хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуултад хариулахаас зайлсхийж байсан түүхтэй. Энэ удаа тэр ялагдлаа хүлээн зөвшөөрөх тухай шууд амлаагүй ч өөр ажилд шилжихээ хүлээн зөвшөөрсөн байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters