Эрс шинэчлэл, их бүтээн байгуулалтын төлөө сонгинохайрханчууд Э.Батшугарыг дэмжиж байна

434

Эрс шинэчлэл, их бүтээн байгуулалтын төлөө сонгинохайрханчууд Э.Батшугарыг дэмжиж байна

 

Олон асуудлын зангилаа болсон Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хэлэхэд тун амархан. Улсын хөгжил өрхөөс эхэлнэ. Өрх, гэр бүл гэдэг бол хүн. Хүний эцсийн хүсэл бол сайн сайхан амьдрал. Тэгвэл сайхан амьдралд хөтлөх гол хөшүүрэг бол эдийн засаг. Энэ чухал салбарт хэзээний байр сууриа олсон залуу боловсон хүчин бол Э.Батшугар. Түүнийг ийн онцлохын учир нь тэр энэ салбарт Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг эдийн засагч.
 
Ойроос жишээ авъя. Өнөөдөр нийслэлчүүдийн тулгамдсан гол асуудал болох ипотекийн зээлийн чиглэлээр гэхэд л иргэдэд өгөөжтэй ямар шийдвэр гаргаж байсныг харъя. Тэрээр Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа малчдыг орон сууцаар хангах чиглэлээр Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Малчдын орлого жилд ихэвчлэн тогтмол бус байдаг. Тэгвэл үүнтэй уялдуулан малчид мөнгөө хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршуулж, улмаар банк түүнээс сар бүр ипотекийн зээлийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа юм. Эсвэл жилд хоёр удаа төлүүлж болохоор тушаал баталсан байдаг. Энэ бол иргэндээ төдийгүй улс орны эдийн засагт ээлтэй, тодорхой хувь нэмрээ оруулсан ажлын ердөө ганц нь.
 
Одоо бүр иргэдэд ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр олгодог болох гарцыг олж хараад, санал болгож байна. Эдийн засагч хүн үндэслэлгүй зүйл ярихгүй, бидэнд олдох маш том боломж. Одоо зах зээлд борлогдохгүй гацчихсан байгаа 55 мянган орон сууцыг иргэдэд дээрх арга замаар олгож, цаашлаад үнэгүй орон сууцны хөтөлбөрийг зорилтот бүлгийн хүрээнд хэрэгжүүлэх асуудал ч яригдаж байна билээ.
 
Э.Батшугар 2012 оноос Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан. Түүнээс өмнө дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж, дэлхийн том том компаниудын IPO-г гаргалцаж байсан нэгэн. Залуу хүн гэхэд хийж бүтээсэн нь их аж. Мэдээж цаашид ч төлөвлөсөн нь тоймгүй олон биз ээ. Тиймээс одоо хуримтлуулсан мэдлэг, туршлагаа улс орныхоо төлөө зориулахаар сэтгэл шулуудан нэр дэвшжээ.
 
Хөгжлийн бодлогыг хүнээсээ эхэлж тодорхойлж, эрс шинэчлэл, их бүтээн байгуулалтын төлөө яваа Э.Батшугарыг сонгуулийн 28-р тойргоос Их хуралд илгээх итгэл үнэмшил монголчуудад, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн иргэдэд байна. Манай тойрогт нэр дэвшсэн ч болоосой гэж шүүрс алдах зарим хүмүүсийн ярианаас л дэмжлэг хүчтэй байгаа нь мэдрэгдэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>