Монголын нүүрс экспорт буурч, Австрали, Оросынх өсчээ

505

2020 оны эхний хагасын нүүрс экспортын дүн мэдээнүүд гарчээ. Корона вирусын нөлөөгөөр уул уурхайн экспорт бага зэрэг саарсан ч нүүрсний экспорт харьцангуй тогтвортой  явагдсаныг мэдээллээс харж болохоор байна.

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч  БНХАУ энэ оны эхний хагаст 170 шахуу сая тонн нүүрс гаднаас импортолсны дийлэнхийг Австрали, Индонез, ОХУ нийлүүлсэн байна. Энэ хугацаанд, Австралийн нүүрс экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 орчим хувиар өссөн бол Индонезийнх 10%, ОХУ-ынх 2.3%-иар өсчээ. Харин Хятадын нүүрс импортонд томоохон хувь дардаг байсан Монгол Улсын нүүрс экспорт огцом буурч, өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувийн уналт үзүүлжээ.

Зөвхөн өнгөрөгч 6-р сард л гэхэд Монгол Улс Хятадад ердөө 2.4 сая тонн нүүрс нийлүүлсэн нь бусад өрсөлдөгч орнуудын экспортоос хэд дахин бага байна. Гол шалтгаан нь манай улс экспортын төмөр замгүй, өнөө хэр нүүрсийг авто машинаар тээвэрлэж байгаагаас цах тахлын үед орлого, экспортын боломжоо ихээр алдсаар байгаа явдал.

Австрали, Индонез, ОХУ-ын хувьд далайд гарцтай, боомтууд болон төмөр замын хүчин чадлаа сайтар хөгжүүлсэн тул эрсдлийн үед экспортоо тасалдуулалгүй үргэлжлүүлж, зах зээлийн байр сууриа тэлж чадсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>