"Хулгана жил" зоос худалдаанд гарлаа

Монголбанк "Арван хоёр жил” цувралыг шинээр эхлүүлж "Хулгана жил" зоос худалдаанд гаргалаа. Тус мөнгөн зоос нь 31.1 грамм жин, 38.61мм диаметртэй бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээжээ. Түүнчлэн "Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг" гэсэн Монгол ардын магтаалыг тусган эрдэнийн зүйлийг Swarovski шигтгээгээр төлөөлүүлэн хийсэн байна.
Мөн Монголбанкнаас 1 унц, 1кг мөнгөн гулдмайнууд, 4кг үрлэн мөнгийг худалдаалж байгаа юм байна.
Холбогдох мэдээллийг ЭНД ДАРж үзнэ үү.