Швейцарт дэлхийн хамгийн жижигхэн алтан зоос цутгажээ

167

Швейцарын Зоосны ордон суут эрдэмтэн Альберт Эйнштейний хэлээ гаргаж буй алдарт зургийг дүрсэлсэн дэлхийн хамгийн жижигхэн зоос гаргажээ. Уг зоос 60 миллиграммаас жаахан илүү жинтэй бол диаметр нь гурав орчим миллиметр аж. Бяцхан зоосны нэрлэсэн үнэ дөрвөн швейцар франк юм. Нүүрэн талд нь дүрсэлсэн эрдэмтний дүр жирийн нүдээр харах боломжгүй учраас томруулдаг шил, гэрэлтүүлэгч төхөөрөмж бүхий тусгай хэрэгсэл гаргажээ. Эдгээрээр зоосны хийцийг нэг бүрчлэн харах боломжтой гэнэ. 

Ийм зоос цутгах урам зоригийг амьдралынхаа бараг гуравны нэгийг Швейцарт өнгөрүүлсэн Эйнштейн өөрөө өгсөн гэж Зоосны ордныхон тэмдэглэсэн байна. "Зорилготой, тэвчээртэй, бүтээлч" зан чанарынхаа ачаар тэрбээр шинжлэх ухааны суут нээлтүүдээ хийсэн. Бид ч мөн зоос цутгахдаа эдгээр чанарыг баримтлахыг хичээсэн” гэж ордны хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Швейцарын Зоосны ордон Эйнштейний хөрөг бүхий зоосны хамтаар өөр хоёр зоос гаргасан байна. Тэдгээрийн нэгд тус улсын алдарт теннисчин Рожер Федерерыг дүрсэлсэн бол нөгөөд нь туулай дүрсэлжээ. 

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.