Маск, бакцин хоёр мань мэтийг аврана

1016

Цар тахлын дэгдэлтийн энэ үед хоёр асуудал дээр ноцтой анхаарахгүй бол болохоо байжээ. Бусад улс орнуудад өдөрт хэдэн зуугаараа гэрлийн хурдаар өсч байгаа аюулт вирус Монголд дотроо алдахгүй гэх баталгаа байхгүй юм. Тиймээс энэ үеийг даван туулах энгийн алхам бол юун түрүүнд маск. Мөн вакцин гарч байж энэ тахал багасана гэж олон улсын Эрүүл мэндийн судлаачид туршсаар байгаа билээ. Ингээд та биднийг аюулт вирусээс холуур гэтлэгэх хоёр зөвлөгөөг хүргэе. 

1-рт маск зүүх явдал эрс багасаад удлаа, хөдөө орон нутагт зүүх нь нийслэлээс бага байна. Одоо маскийг зүүлгэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Хэрэв аюул болж гэмээнэ, амаа бариад нэг их нэмэр болохгүй шүү.

2-рт туршилтын шатанд байгаа вакцинийг эсэргүүцэж, дотор нь чип хийгээд зомби болгох гээд байна, генийг өөрчилж монгол хүн биш болгох гээд байна гэсэн цуурхал, эсэргүүцэл их байна. Ийм ямар ч утгагүй зүйл 21-р зуунд ярихаа больё. Энэ цуурхлын эсрэг шийдвэртэйарга хэмжээ авъя. Хэрэв маскаа зүүж, вакцинаа хийлгэвэл хүн төрөлхтөн аймшигт тахлыг ялах цаг холгүй шүү.

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>