Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл
МОСКВА./ТASS/. Өчигдөр өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээлэл хийх үеэрээ, дэлхийд анхных болох коронавирусний эсрэг вакциныг Орос улсад гарган авсныг зарлан мэдэгдсэн билээ. "Спутник V” гэж нэрлэгдсэн уг вакциныг В.Путиний охидын нэг нь өөр дээрээ туршжээ.
Туршилтад сайн дураараа оролцсон бүх хүний биед Ковид-19-ийн эсрэг биет үүсчээ.Сайн дурынхнаас хэнд нь ч дархлаатай холбоотой хүндрэл үүсээгүй байна.Вакцинаар тариулсны дараа үүсэх дархлаа 2 хүртэл жилийн хугацаанд хадгалагдана гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.