Хогийн гурван цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхлэв

525

 

Хогийн гурван цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхлэв

 

Нийслэлийн хот тохижилтын газар, “Улаанбаатар ариутгал” компани хамтран энэ сарын 4-20-нд хогийн төвлөрсөн, гурван цэгт ариутгал хийж байна. Урин дулаан цагт халдварт болон халдварт бус өвчин тархах аюултай тул жил бүр Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэрийн хогийн цэгт ариутгал хийдэг. Эл ажлын хүрээнд 10 машин ажиллуулж байгаа гэнэ. Өмнө нь дээрх цэгүүдэд гурван компани хуваагдан ажилладаг байжээ. Энэ жил “Улаанбаатар ариутгал” дангаараа ажиллаж буй. Тус компанийн эрүүл ахуйч Н.Аззаяа “Халдваргүйжүүлэлт хийх явцад хогийн цэгүүдэд амьдардаг хүмүүс газар чөлөөлж өгөхгүй бэрхшээл тулгарсан. Одоогоор ариутгал, халдваргүйжүүлэлт 50 хувьтай үргэлжилж буй бөгөөд дараагийн долоо хоногт шавж устгалын ажлыг дуусгана” гэлээ.

Бэлтгэсэн: А.Номун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>