Авто Тээврийн ҮТ-ийг цэгцлээч, Ерөнхий сайдаа
Бид төрөөс илүү боломж нөхцөл шаардахгүйгээр зах зээлийн ороо бусгаа үеүдэд өөрсдийн бололцоо нөөцөө дайчлан, чадлынхаа хэрээр ачааллыг нуруун дээрээ үүрч хөрш зэргэлдээ БНСУ, БНХАУ-ын хэмжээнд хүрэхгүй ч олон жилээр хоцроохгүйг хичээж ирсэн бөгөөд төрөөс баримтлах бодлого, хэрэгжилт Ялангуяа хот хоорондын орон нутгийн чиглэлд санхүү, эдийн засгийн болон парк шинэчлэлтийн талаар ямар ч дэмжлэггүй явж ирсэн.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ гэх ихэнх нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, 21 аймаг, хотод тээвэр зохион байгуулалт, зохицуулалт, касс, диспетчер, оношлогоо, тоо бүртгэлийн салбартай өндөр цалинтай захирал, дарга бүхий 10 гаруй газар, хэлтэс, тасагтай, асуудал шийддэггүй, мэргэжлийн бус дарга "мэргэжилтнүүдтэй”, давхардсан үүрэг бүхий нүсэр бүтэцтэй байгууллага нь анх 2010 аад онд 170-аад хүний орон тоотой байсан бол одоо 1000 гаруй ажиллагсадтай, Улс, хот хоорондын зорчигчийн тасалбарын бохир орлогоос өдөр бүр 8-10 хувийг өөртөө төвлөрүүлэн тээвэрлэгчээс хураан авч өөрсдийгөө санхүүжүүлдэг бөгөөд үүнийг "татвар хэлбэртэй буруу” гэж захиргааны хэргийн 3 шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн ч гүйцэтгэж хэрэгжүүлэлгүй өдийг хүрлээ.
Сүүлийн 2 жилд БНСУ-аас орж ирсэн хот доторхи болон Улс, Хот хоорондын 600 гаруй том оврын автобусны үйлдвэрлэсэн он нь засварлагдсан гэх үйлдлийг АТҮТ-өөс шалгана, зогсооно гэсэн мэдээллийг олон нийтэд түгээж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нэрийн дор тээвэрлэгчдийг дарамтлах ажиллагаа явагдаж байна. Бид зөв зүйтэй шалгалт зөвлөмжийг үгүйсгээгүй, харин дэлхий нийтийг түгшүүлж байгаа цар тахлын хүнд хэцүү нөхцөлд цаг үеэ олоогүй энэхүү захиалгат үйлдэл нь тээвэрчдийн сэтгэлзүй, санхүү, эдийн засаг, эрүүл мэндэд хүнд дарамт болж байна.
Тухайлбал: 50 сая хүнтэй БНСУ-д 20 хүрэхгүй ААН компани зорчигч тээвэрлэдэг, тэдгээрт нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлсний алдагдалд нь улсаас нөхөн төлбөр олгож дэмждэг байтал 3 сая хүнтэй Монгол Улсад борооны дараах мөөг адил олон компани байгаа нь зах зээлийн багтаамжаасаа хэд дахин илүүдэж бүгд ажилгүй болж дампуурахад хүргэж байна.
4. ААН-үүдийн парк шинэчлэх зорилгоор худалдан авснаас гадна АСЕМ-ийн уулзалтаар ирсэн нэг бүр нь 310 сая төгрөгийн өндөр үнэтэй автобуснуудыг хот хоорондын тээвэрт ашиглаж байгаа Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, Чингис хаан банк болон бусад банкууд хооронд үүссэн 50 гаруй тэрбум төгрөгийн өр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүүг нь хөнгөлж, чөлөөлөх, түрээс, ашиглалтын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах.