Б.Махбалын давж заалдах шатны шүүх хуралдаан товлогдлоо
Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн. Тус шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан товлогджээ. Тодруулбал, давж заалдах шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдлаа гэж Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм.