Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

860

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Тэднийг Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар  буруутгаж, дөрвөн  жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны  шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>