Орчуулга хийдэг ухаалаг C-mask

1065

Ковид19 тэй холбоотойгоор сүүлийн үед хамгийн эрэлт ихтэй байгаа бүтээгдэхүүн бол маск. Маск нь мэдээж шүлс,нарийн тоосонцор,агаарын бохирдол ,нян бактери зэргээс хамгаалахаас гадна илүү тав тухтай байдлыг хангаж IT болон энгийн маскны хослол байна гэвэл ямар байх бол? Тэгвэл тодорхой хэмжээний орчуулга хийх чадвартай дэлхийн номер 1 маск "C-mask”-ыг танилцуулж байна.

Өдөржин маск зүүхэд амьсгалахад хэцүү,чийг дааж эвгүй мэдрэмж төрүүлэх,нүүр царайны хувирал үзүүлэх боломжгүй , дуу хоол сайн сонсогдохгүй байх зэрэг олон асуудал гардаг. Иймээс энэ олон асуудлыг шинээр гарч байгаа C-mask шийдэх ажээ.

Тухайлбал энгийн маск хэрэглэх үед дуу сайн сонсогдохгүй байх асуудлыг смарт маск C-mask нь IT гийн оролцоотойгоор шийдсэн байна. Японы start up "Donunt robotics” ын боловсруулж байгаа энэ маск нь хэрэглэгчийн хоолойг смарт утасны апп ашиглан bluetooth-р дамжуулж маскны чанга яригчаар цэвэрхэн хүргэх юм. Мөн C-mask-ний гол зорилго нь орчуулга хийх. Тухайн маскыг зүүсэн хүний яриа 8-н өөр хэлээр орчуулагдах боломжтой. Одоогийн байдлаар Англи, Хятад, Франц, Солонгос, Индонез, Тайланд, Испани, Вьетнам зэрэг 8- н хэлийг сонгоод байгаа юм байна.

Эх сурвалж: mglradio

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>