Алла Пугачева, Максим Галкин нар салсан уу!

1640

Оросын домог Алла Пугачева, телевизийн алдартай хөтлөгч Максим Галкин нарыг салсан гэсэн мэдээлэл сүүлийн нэг сарын хугацаанд явсан билээ.

Хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлснээр Максим Галкин нууц амрагтай, тэр нь Нэгдүгээр суваг телевизийн хөтлөгч Юлия Барановская гэнэ.

Юлия хөл бөмбөгч Андрей Аршавины гурван хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээ ганцаараа өсгөдөг юм. Түүнийг Максимаас жирэмсэн болсон гэх мэдээлэл ч гарчээ.

Гэвч Алла, Максим нарын хөршүүд болон ойр дотнын найзууд нь тэднийг салаагүй, ямар ч маргааны шинж ажиглагдаагүй гэжээ. Тэднийхээр байнга зочилдог дуучин Филипп Киркоров "Алла, Максим хоёр тансаг харшдаа урьдынхаараа аз жаргалтай амьдарч байгаа” гэсэн бол Грязь тосгоны хөрш айлууд нь "Тэдний дунд маргаан байгаа шинж ажиглагдаагүй. Хамт амьдарсан хэвээр байгаа” гэсэн байна.

Максим, Алла нар 27 насны зөрүүтэй ч амьдралаа холбож, 2011 онд Грязь тосгонд нүүж очсон юм. Тэнд өдгөө зургаан давхар, орчин үеийн харш барьжээ. Тэдний харшийг арчилж тордоход сард хагас сая рубль зарцуулагддаг байна.

Оросын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Алла, Максим нарыг хайр дурлалаас гадна эд хөрөнгө салшгүйгээр холбож байдаг аж. Алла Пугачевад саятан залуугаас салах нь огт ашиггүй гэнэ.

Алла энэ жил 71 настай бол Максим 44 настай. Тэд зургаан настай Гарри, Лиза гэх ихрүүдтэй. 

 
Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>