Үйлдвэрийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурчээ

87

Нийслэлийн МХЕГ-аас барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 327 аж ахуйн нэгж хяналт шалтгалтад хамрагдаж, 111 удаагийн 341 зөрчил илэрсэн байна. Тэдгээр байгууллагад зөрчлийн тухай хуульд үндэслэн 134 сая 850 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлээгүй зөрчил нийт зөрчлийн 53 хувийг эзэлсэн бол Засгийн Газрын 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын журам баталж мөрдүүлээгүй, байгууллагын дотоод хяналтаар зөрчил арилгуулах арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил 26 хувийг эзэлсэн байна.  

Үйлдвэрийн ослын тоо болон үйлдвэрийн ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс буурсан талаар НМХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Г.Гантөмөр мэдээллээ. Тэрбээр “2019, 2020 оны эхний есөн сарын байдлаар нийт 214 үйлдвэрийн осол бүртгэгдсэн. Тодруулбал,  өнгөрсөн жил 124, энэ онд 90 осол гарсан. Ингэснээр үйлдвэрийн осол, гэмтлийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн үйлдвэрийн ослын улмаас нас барсан хүний тоо 2019 онд 17 байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 11 болж, тохиолдлын тоо 5.8 хувиар буурсан” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.