Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ

815

 

Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээНМХГ-аас энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүдэд гарсан ослын талаар мэдээллээ. Он гарсаар барилгын салбарт нийт найман осол гарч, таван хүн нас баржээ. Өргөх механизмын угсралтын болон ашиглалтын аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас дөрөв осол гарч, 10 хүн гэмтсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарчээ. Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, таван хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлжээ.

Осол гарахад нөлөөлдөг хүчин зүйлийн 15 хувь нь удирдлагын тогтолцооноос шалтгаалдаг байна. Уг нь байгууллагууд төсвийнхөө 1.5 хувиас доошгүй аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>