Сонгинохайрханчууд Б.Мөнхцэцэгт сэтгэл дундуур байна

1560


Сонгинохайрханчууд Б.Мөнхцэцэгт сэтгэл дундуур байна

СХД-ын нэгэн иргэн НИТХ-д нэр дэвшиж буй Б.Мөнхцэцэгийн талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тухайн иргэн өөрийгөө ямар нэг намын харъя бус СХД-ын иргэний хувьд энэхүү шүүмжлэлийг бичих болсон гэдгээ онцолж байв.

"Банзарын Мөнхцэцэг гэж хэн бэ? Одоогоор Мөнхцэцэг нь СХД-ын ИТХ-ын дарга хийдэг. 2016 оноос хойш уг албан тушаалыг эрхэлсэн. Энэ хүн эдгээр хугацаандаа хөрсөн дээр буусан ажил юу хийв? Энэ хүн хийдэг хүн мөн үү аль эсвэл яриад, ярьсанаа мартдаг хүн юм уу? Намайг Нарангэрэл гэдэг. Би Баянхошууны хөтөлд оршин суудаг. Миний мэдхээр 2017 оны өвөл л утааны асуудал шийдэх талаар ярьж Баянхошуу утаагүй болно гэж амлаж байсан.

Гэтэл одоог хүртэл арга хэмжээ авсангүй. Одоо өвөл эхэлж байна. Ахиад л урдах замаа харж чадахгүй нөгөө утаан дундаа байсаар байх уу? Мөн иргэдээ сонсъё сарын аян дүүрэгтээ зохион байгуулсан. Гэтэл иргэдийн ярьсан хүссэн зүйлсийн нэг нь ч хийгдээгүй, тэр сонссон тэгээд л болоо. Энэ оны 4 сард л Баян хошуунд хийх цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл бэлэн болсон. Төв талбай усан толио тоглоомын талбай, ногоон байгууламж, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, авто машины зогсоол гэх мэт зүйлсийг хийнэ гэж төслөө батлуулсан. Гэтэл нэг ширхэг шийд ч алга. Хоосон хашаа байсаар л байна.

Мөнгө нь Мөнхцэцэгийн халаасанд, төсөл нь цаасан дээр үлдэх үү? Тэгвэр тэр 4 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Тэр эдгээр асуудлыг ярьсан. Мөн уулзалт баяр ёслолд очиж шагнал, тэмдэг тараасан. Бидэнд энэ хэрэгтэй гэж үү? Б.Мөнхцэцэг 25-р хорооны засаг болсон цагаасаа зүүн салааны хусан ой дуусаж, Баянхошуу хайрханы арын хормойн мод дууссан. Зүүнсалаанд нэг ч олигтой гудамж байхгүй, гэрэлтүүлэг байхгүй, үерийн усны хаалтгүй, гудам гарц нь борооны улиралд автсаар л байна. Бид энэ хүнийг ахиад сонгож үлгэр сонсож суух уу?

Би аль нэг намын хүн биш, Мөнхцэцэг гэдэг хүнийг буруутгах гэсэндээ ч биш. Энэ хүний ярьж байсан хийнэ гэсэн зүйлсийг дэмжиж байсан боловч худлаа байсан. Гоё ярьж худал амлалт өгсөн иймэрхүү хүмүүсийнхээ үлгэрийг сонсож сонгосоор байх уу? Хүнээ харж сонгоё!!!” хэмээн бухимдалтай нь аргагүй бичжээ.

Арга ч үгүй биздээ. СХД-ийг Нийслэлийн хамгийн асуудал ихтэй дүүрэг гэдгийг хүн бүр мэднэ. Энэ бүст гарах гэмт хэргийн тоо ч бусад дүүргүүдээс хавь илүү байдаг. Асуудалтай ч түүнийгээ дагаад хүн ам ихтэй дүүрэг. Энэ их хүний итгэл найдварыг тээн ажиллаж байж 4 жилийн турш гэрэлтүүлэггүй, хяналтын камергүй гудамжинд иргэдээ амьдруулж л байдаг.

Иргэд эхнээсээ өмнөх сонголтдоо харамсаж, энэ удаад зөв л хүнээ дэмжих юм шүү гэж битүүхэн горьдлого тээж суугаа нь үнэн. Хийсэн бүтээсэн зүйлгүй, шагнал тэмдэг гардуулахаас өөр шидгүй Б.Мөнхцэцэг дарга аа эртхэн суудлаа тавиад өгчихвөл яасан юм бэ дээ...

 

Сонгинохайрханчууд Б.Мөнхцэцэгт сэтгэл дундуур байна

 


 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>