COVID-19: ОХУ-д халдварын тоо 14 мянгаас давав
Д.АРИУН
ОХУ-д сүүлийн нэг хоногт бүртгэгдсэн коронавирусын халдварын тоо 14231 болсон бөгөөд үүний 4573 нь Москва хотод байгааг шуурхай удирдлагын штабаас мэдээлжээ. Халдварын нөхцөл байдалд хийж байгаа үнэлгээ мониторингоос үзэхэд, 25,2 хувь нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар илэрч байгаа аж.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Мурашко Төрийн Думын эрүүл мэндийн хорооны цахим хуралдаанд хэлэхдээ "Нөхцөл байдал хурцадмал хэвээр байгааг бид харж байна. Иргэдийн зүгээс шаардлагатай зөвлөмжүүдийг тэр бүр биелүүлэхгүй байгаа нь харамсалтай байна. Гэсэн ч холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай” гэсэн байна.
ОХУ-ын 85 бүс нутагт аравдугаар сарын 14-ний байдлаар 1.340.409 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn