Хорио цээргүй "Хүчит шонхор" зах

Бохир заваан тэвшнээс тэвшнүүдийн хооронд зѳѳгдѳж, газраар хѳглѳрѳх хѳлдүү махнууд, бохир лангуун дээр мах зарагдах үйлчилгээнд бид дасч орхижээ. Нэг бодлын тэнгэрлэг их дархлаатай хүмүүс мэт, бид. Дэлхий дээр генийн ѳѳрчлѳлтгүй хамгийн органик хүнс хэрэглэдэг монголчууд бид арай л давилуун, арай л хэнэггүй байгаа мэт.
