Баянгол дүүргийн гэр хорооллын өрх бүрт 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна
Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Тухайлбал, БГД-ийн Засаг даргын санаачлагаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн, өнгөрөгч 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн найм хорооны 8650 өрхөд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Өчигдөр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар иргэдэд үнэ төлбөргүй түлш олгож буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэдийн зүгээс нэг өрхөд 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож, бидний амьдралд бодитой дэмжлэг үзүүлж буй дүүргийн удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийллээ.