"Тувааны АН"-ын дарга энэ сарын 28-нд, "Эрдэнийн АН"-ынх ирэх сарын 25-нд тодорно
Дарга ч үгүй, дүрэм ч үгүй АН намын даргын сунгаа зарласан нь олны анхаарал татаад байна. Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд гаргаж шийдээгүй байхад дараагийн даргаа сонгон шалгаруулах гэнэ. Энэ сунгааг эхлээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн бол АН-ын хуучин дарга С.Эрдэнийн талаас мөн намын даргын сунгааг эхлүүллээ. Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр даргатай болгох нь тодорхой болж байх шиг байна.