Явган зорчигч болон бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

413

 

Явган зорчигч болон бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

 

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 20, 21-нд зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл иржээ. Дээрх зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, өчигдөр /2021.03.21/ 14:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам, “Мишээл” эмнэлэгийн зүүн замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 129  зөрчил илрүүлсний 89 нийслэлд, 40 орон нутагт   бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>