ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байна

336

ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурахгүй байна

 

ЦЕГ-аас өнөөдөр /2021.04.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 5000 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  дээрэмдэх гэмт хэрэг 67.8 хувь, хулгайлах гэмт хэрэг 63.6 хувь, хувийн өмчит халдах, хулгайлах гэмт хэрэг 65.7 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 51.7 хувь, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурчээ. Эсрэгээрээ гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсчээ. Түүнчлэн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 гаруй хувиар өссөн байна.  Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Энэ өдрүүдэд 10 гаруй цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагч нар ажиллаж байна. Явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. ЦЕГ-аас ажиллаж байгаа алба хаагчдаа цагийн хуваарийн дагуу, найман цагаар үүрэг гүйцэтгэх боломжоор ханган, хяналт тавьж ажиллаж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Тэгвэл ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Баттулга "Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байна. Иргэд ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, татгалзах, зөв хэрэглэх шаардлагатай байна. Хөл хорионы үед гэр бүлтэйгээ цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн залилах төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Цахим орчны гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байна. Энэ бол иргэн бүрт хамаатай. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн гэрч болох аваас цагдаад дуудлага өгч байх хэрэгтэй байна" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>