Гал түймэрт амь насаа алдах эрсдэл өндөр байна

251

Гал түймэрт амь насаа алдах эрсдэл өндөр байна

 

Өчигдөр СХД-ийн 11-р хорооны оршин суугч М-ын 5 ханатай гэр шатаж иргэн М галд өртөж нас барсан. Таван иргэн түлэгдэж нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн. Тус гал түймрийг унтраахаар ХУД-ийн ОБХ-ийн ГТУА 29-р анги ажилласан байна.Мөн СБД-ийн 11-р хороо Хангай хотхоны хойд талд 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатсан дуудлагаар ГТУА 10 дугаар анги ажиллаж унтраалаа. Уг гал түймэрт нэр, нас тодорхойгүй эрэгтэй өртөж нас барсан байна. Өнөө өглөө үүрээр тус дүүргийн 19-р хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн ГТУА 74, 34 ангиуд ажиллаж байна.
Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>