"OB" шар айрагны үйлдвэр усаа үнэгүй ашигласаар иржээ

1055
 "OB" шар айрагны үйлдвэр усаа үнэгүй ашигласаар иржээСолонгос улсын шар айрагны томоохон үйлдвэр нь 1979 оноос эхлэн 36 жилийн турш , шар айраг үйлдвэрлэх усаа голоос үнэгүй авч хэрэглэж байсан нь өнөөдөр тодорхой боллоо.

   Энэ нь "OB" шар айрагны үйлдвэр бөгөөд Ичон хот дах үйлдвэрээсээ 18 км зайд байх Намхан нэртэй голоос ус татах сувгийн зөвшөөрлөө аван ажиллаж байсан ч өнөөг хүртэл хэрэглэж байсан усандаа төлбөр төлж байгаагүй бөгөөд усны төлбөр төлөх ёстой байсан гэдгийг огт мэдээгүй гэж үйлдвэрийн захиргаанаас нь мэдэгдээд байна. Өдөртөө 35 тонн  усыг Намхан голоос авах гэрээтэй ч үнэн хэрэг дээрээ 120 мянган тонн ус авч байж өдрийн үйлдвэрийнхээ хэрэгцээгээ хангаж байсан  "OB" шар айрагны үйлдвэр нь 1 тонн усанд 50,3 вон төлөх ёстой байсан юм.

   Хэрвээ ингэж төлбөрөө төлсөн бол жилд дунджаар 640 сая вон төлөх байсан ба  өнгөрсөн 36 жилийн турш хэрэглэсэн усны төлбөр нь 23 тэрбум 900 сая вон болж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>