МҮБХ Э.Оюунболдод унасан бөхчүүдэд цол олгохыг Ерөнхийлөгчөөс хүслээ
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандлаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо "...2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (Тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих...” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч, сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна.