Л.Баттөр: Вакцины бүрэн тунд хамрагдах тусам нийтийн дархлаа сайн тогтоно

342

Л.Баттөр: Вакцины бүрэн тунд хамрагдах тусам нийтийн дархлаа сайн тогтоно

 

Халдварын эрсдэлийг бууруулахын тулд үйлчилгээний байгууллагууд вакцины бүрэн тунг хийлгэж, дархлаа тогтсон иргэдэд нээлттэй байхаар УОК-оос шийдвэрлэсэн билээ. Гэвч зарим байгууллага халдвар хамгааллын дэглэм баримтлуулахгүй, халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр анхаарууллаа.
Тэрбээр "Халдварын тохиолдлыг бууруулахын тулд үйлчилгээний байгууллагууд УОК-оос гаргасан дүрэм журмыг мөрдөх шаардлагатай. Зарим хоолны газар, кофе шопт ороход вакцин тариулаад 14 хоносон эсэхийг шалгахгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхгүй байна. Тиймээс зарим үйлчилгээний байгууллагаас халдвар илрэх тохиолдол гарч байна. Үүнээс болж өвчлөл илүү нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймд иргэд тухайн үйлчилгээний газрууд вакцин тариулсан эсэхийг тань асууж байгаа болон халууныг тань хэмжиж байгаа эсэхийг шалгаж, шаардлага тавих хэрэгтэй” гэв.
Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
"Бид вакцины хоёр тунд заавал хамрагдах шаардлагатай. Вакцины бүрэн тундаа хэр олон хүн хамрагдахаас шалтгаалж нийтийн дархлаа сайн тогтоно. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гээд вакцин хийлгээгүй үлдсэн хүн амаа хамгаалахын тулд бид вакцины хоёрдугаар тунгаа хийлгэж, бүрэн дархлаа тогтоох шаардлага бий" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>