Тайван замаар хувьсгал хийх үү? цус урсгах уу? гэдэг Монголын ард түмнээс шалтгаална

417

Тайван замаар хувьсгал хийх үү? цус урсгах уу? гэдэг Монголын ард түмнээс шалтгаална

 

Хувьсгалын тухай өчлийн үргэлжлэл үгс
 
Хүн төрөлхтөн өнөөдөр тун эгзэгтэй цаг үед амьдарч байна. Дэлхийн III дайн гэж нэрлэж болох асар хүчтэй дайн явагдаж байна. Энэ дайн фронтын шугам, галын цэг, ар тал гэж байхгүй бүх дэлхийг хамарлаа. Энэ бол Корона, ковид-19 гэсэн нэрийн дор маш хүчтэй тархи угаалт явуулж буй асар хүчтэй мэдээллийн дайн юм. Зарим хүмүүс үүнийг бактерилогийн дайн гэж нэрлэж байна. Би бол мэдээллийн дайн гэж нэрлэмээр байна. 
Зөвхөн мэдээллээр маш хүчтэй тархи угаалт явуулж, их мөнгө шидэж зүтгүүлж байгаа юм. Ард нь хэн байгаа, ямар зорилготой талаар ярихыг хойш тавья. Юутай ч энэ мэдээллийн дайнаас бүх хүн төрөлхтний хувь заяа шийдэгдэх болж байна. Ядаж байхад яр гэгчээр энэ хогийн Корона нэртэй мэдээллийн дайн Монголын амьдралд ч тун их саад болж байна. Үүнийг түр орхиод Монголын өнөөгийн нөхцөл байдал руу оръё. 
 
Монгол өнөөдөр тусгаар тогтнолоо алдахад тун ойрхон болж байна хэмээн би өмнө нь хэлсэн. 1990 оны Цагаан морин жилийн хувьсгал мордохын хазгай болсон. Тэр үед эрх мэдэл тун буруу хүмүүсийн гарт орлоо. Мордохын хазгай боллоо гэж би бээр тун их харамсаж, уур хүрч байв. Энэ талаар тусад нь хуучилж болох л юм. Тэр цагаас өнөөг хүртэл бид буруу замаар будаа тээж байна. Үр дүнд бид тусгаар тогтнолоо алдахад тун ойрхон боллоо. Бид үүнийг одоо л засахгүй бол оройтно. Гэхдээ хэдхэн жилийн хугацаа байх нь байгаа. 
 
Зөвхөн хувьсгалын замаар л бид үүнийг шийдвэрлэж чадна. Харин тэр нь тайван замаар уу? Цус урсгах уу? -гэдэг нь бид бүхнээс, нийт Монголын ард түмнээс шалтгаална. Тайван замаар шийдэгдэх боломж бий. Үүний тулд нийт Монголын ард түмэн олигархи баян, ядуу гэж хоорондоо хөлөө жийлцэлгүй эвлэлдэн нэгдэж монголын язгуур эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө нэн тэргүүнд гадны өр дарамтаас салах явдал юм. (Тайван замын олигархиудтай эвлэрэх бодлогын талаар өнөөдөр түр орхиё. Тийм хувилбар бий). 
Өнөөдөр Монголд гарцаагүй хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Төр засгийг татан унагаж солих нь хувьсгал бус. Нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчилөх нь хувьсгал билээ. 
Эзэн Чингис: Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлнэ гэдэг хэцүү- хэмээн айлдсан. Тэгэхээр төрийг төвхнүүлнэ гэдэг маань хамгийн чухал хэцүү зүйл болж байна. 
 
Хувьсгалаар тоглож болохгүй. Бид хувьсгалд бэлэн биш байна. Бухимдал бол байнга байсаар байгаа. Ард түмний тэвчээр барагдаж байна. Тэд сэрсэн байна. Гэвч тэднийг зөв удирдан чиглүүлэх цөм бүрдээгүй байна. Сүүлийн жилүүдэд олон ч тэмцэгчид ард түмнийг тэмцэлд уриалан дуудсаар байгаа. Тэгээд яагаад одоо болтол хувьсгал гарахгүй байна? Яагаад гэвэл ард түмэн тийм ч хав харанхуй масс биш юм. Байгалийн баялгийн балаг, шударга бус банкны зээлийн хүү гэх мэтийн ганц нэгхэн асуудал ярьсан ганцаарчилсан эх оронч тэмцэгчид нийт массыг араасаа дагуулж чадахгүй. Тэдний тэмцэл үр дүнд бараг хүрэх ч үгүй. Ганц нэгхэн асуудлыг шийдүүлээд ч нийгэм өөрчлөгдөхгүй. Одоо Монголын бүх эх оронч хөдөлгөөнүүд, тэмцэгчид нэгэн тугийн дор нэгдэж нийгмийг бүхэлд нь өөрчилөх зөв мэргэн бодлогоо боловсруулах хэрэгтэй байна. 
Төрийг эзэнгүй болгож огт болохгүй. Төрөө яаж төвхнүүлэх, цаашид ямар нийгэмд яаж амьдрах, хувьсгалын үйл хэргийг яаж хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө боловсруулаагүй, зохион байгуулалтад орж, нэгдэж нягтраагүй байж төр рүү дайрах хэрэггүй. Муу ч гэсэн төр эзэнтэй байх нь дээр. Эзгүй айлд хулгайч орвол чөлөөтэй л бүхнийг нь хамна. Харин ухаан муутай ч ганц нэгэн сүг гэртээ байвал тэгж чадахгүй. Үүнтэй яг адилхан.
Энэ бол дэндүү том сэдэв, товчхондоо бид хувьсгалд бэлэн биш байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр түүхий хувьсгал хийвэл сахил хүртээд шал дордов болно.
Харин Монголын нийгмийн нэгээхэн, магадгүй тулгуур хэсэг болох сэхээтнүүдэд хандсан хэдхэн өчлөө өргөе. Монголын сэхээтнүүдэд хэлэх ганц үг минь шүү.
 
Монголын сэхээтнүүд сэрэх цаг болжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, уучлахгүй. Сэхээтэн гэж сэхээрсэн хүнийг хэлнэ гэдэг. Монголын сэхээтнүүд сэрж, сэхээрэх цаг нэгэнт болжээ. Хүн төрөлхтөн вакциныг эсэргүүцэн зогсоож чадвал тэд ялагдаж сайн тал ялна. Хүн төрөлхтөний техник, технологийн төвшин та бидний зүүдэнд ч оромгүй хэмжээнд хүрсэн бөгөөд түүнийг биднээс нууж байгаа билээ. Энэ талаар үзээд барагдахгүй их мэдээлэл ю-тюб дээр байгаа. Коронагийн талаар ч хангалттай мэдээлэл бий. Энэ бүхний талаар би энд нурших нь илүүц байх. 
Монголд хангалттай их сэхээтнүүд бий. Харьцангуйгаар монголчууд маш их өндөр боловсролтой, оюуны чадавхитай ард түмэн. Социализмын буянаар өнгөрсөн зууны 1990 он гэхэд Монгол маш сайхан боловсон хүчинтэй, сэхээтний давхрага бүрэлдсэн байлаа. 1990 оноос хойш шилжилтийн үед бараг 10-аад жил боловсрол жаахан хаягдаж, одоо бол бид дэлхийн өнцөг бүрт боловсрол эзэмшсэн сайхан залуу үетэй боллоо. Өнөөдөр манай залуус дэлхийн хаа ч үнэлэгдэхээр өндөр мэдлэг боловсролтой болжээ. Гэхдээ энэ хоёр цаг үеийн мэдлэг боловсрол нэг нь нэгнийгээ нөхөх хоёр өөр мэдлэг боловсрол юм. 
Дээрхи бүхнийг орхиод одоо манай сэхээтнүүд улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал, хойч ирээдүй үеийнхээ сайн сайхны төлөө нэгдэн тэмцэх цаг нэгэнт болжээ. 30 жил тэвчлээ. Гэвч эх орныхоо тусгаар тогтнолыг алдтал тэвчиж болохгүй. Аливаа хувьсгалт өөрчлөлтөд сэхээтнүүд хамгийн идэвхгүй давхрага гэж Ленин тодорхойлсон. Тэр тийм л байдаг. Учир нь сэхээтнүүд аль ч нийгмийн үед амьдрах чадвартай. Гэхдээ хувьсгалыг жинхэнэ сэхээрсэн сэхээтнүүд л амжилттай удирдаж чадна. Өнөөдөр Монголд чадвартай удирдан жолоодогч хүчин дутаж байна. Ард түмэн зөв мэргэн удирдагчаар дутаж байна. Ард түмэнд сэхээрсэн сэхээтнүүд үгүйлэгдэж байна. Монголын сэхээтнүүд сэрцгээ!!! 
 
Нэгдэгтүн! Ард түмэн сэрсэн байна! Тэд та нарыг үгүйлж байна!
 
Нийтлэлч Ламжавын Адилбиш (АНУ, Чикаго хот)
 
 
 
Уран бүтээлч Агнуушийн гэрэл зургийг ашиглав.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>