Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцруулахаар МАН-ын 4 гишүүн гарын үсэг зурсан уу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах АН-ын бланктай албан бичигт гишүүд гарын үсэг зураад эхэлжээ. Тодруулбал, АН-ын зарим гишүүд тус бичигт гарын үсэг зурснаа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, С.Ганбаатарын нарын гишүүд ч зурсан талаар хэвлэлээр мэдээлж эхэлжээ.
Мөн эдгээр гишүүд дээр нэмээд МАН-ын дөрвөн гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан талаар мэдээлсэн байна.
АН-ын гишүүд дээр МАН-ын зургаан гишүүн л гарын үсэг зурвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-аар Засгийн газрын хувь заяаг хэлэлцэнэ.
Ямартай ч Ардын нам доторх улс төр энэ намар сүртэй өрнөж мэдэхээр байна.