Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо оржээ. Улмаар үер бууж аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай 8 дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газраас 5 ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллажээ.
Алба хаагчид 5 айлын 8 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, "Түмэн”, "Жаргалант”, "Харзат”, "Баянхайрхан”, "Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, "Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, "Ундарга-Алтай” ОНӨААҮГ, "Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажиллалаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.